images

“Tесла”-гийн робот гэр цэвэрлэж, хоол хийнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-23


   “Tesla” компанийн бүтээсэн “Optimus” нэртэй хүн дүрст робот хоол хийх, цэвэрлэгээ хийх зэрэг гэрийн ажлыг төвөггүй гүйцэтгэж байна. Компанийн гүйцэтгэх захирал Илон Маск "Optimus"-ын тухай видео бичлэгийг олон нийтийн сүлжээгээр хуваалцсан бөгөөд бичлэгт "Optimus" хогийн савны тагийг онгойлгон ууттай хог хийх, шал шүүрдэх, тоос соруулах, хусуураар хайруулын таваг хусаж цэвэрлэх, арчих зэрэг гэрийн өдөр тутмын ажил хийж байгааг харуулсан байна. Видео бичлэгийг "Хамгийн шилдэг бүтээгдэхүүн" гэж нэрлэжээ. И.Маскийн тайлбарласнаар "Optimus" нь видео бичлэг үзэж, хүний хийдэг янз бүрийн хөдөлгөөнийг сурах чадвартай аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.