images

Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсон есөн хүүхдийн эцэг болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-26


   Их Британийн ерөнхий сайд асан, эдүгээ 60 настай Борис Жонсоны эхнэр Кэрри Жонсон 24-ний өдөр шинэ төрсөн хүүхдийнхээ зургийг Инстаграм хуудсандаа нийтэлж "Тавдугаар сарын 21-нд Элиза Жозефин Жонсон нэртэй хүү минь мэндэллээ” гэсэн байна. Кэрри бол түүний гурав дахь эхнэр юм. Б.Жонсон 1987 онд Оксфордын их сургуулийн ангийн найзтайгаа гэрлэсэн ч удалгүй салж, хуульч мэргэжилтэй Марина Уилертэй гэрлэсэн юм. Тэрбээр М.Уилерээс дөрвөн хүүхэдтэй, түүнээс гадна Хелен МакИнтайр хэмээх бүсгүйтэй дотносож гэр бүлээс гадуур нэг охин төрүүлсэн байна. Эдүгээ өмнөх эхнэрээс гарсан дөрвөн хүүхэд, одоогийн эхнэр Кэрригээс мөн дөрвөн хүүхэд, гэр бүлээс гадуур нэг охин, нийлээд есөн хүүхдийн эцэг болжээ. “The Sun” сонины мэдээлснээр, Б.Жонсоны улс төрийн хуучин хамтрагчид нь Шинэчлэлийн намын дарга Найжел Фаражийн эсрэг зогсож чадах цорын ганц хүн гэж үзэн түүнийг улс төрд эргэн ирэхийг ятгаж байгаа гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.