images

Хонконг, Макаогийн хөрөнгө оруулагчид Хятадад кино компани байгуулах эрхтэй болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-27


   Хятад улс Хонконг, Макаогийн компаниудад эх газарт кино үйлдвэрлэлийн компани байгуулахыг зөвшөөрсөн шинэ журам нэвтрүүллээ. "Синьхуа"  агентлагийн мэдээлснээр, Хятадын Төрийн киноны хэрэг эрхлэх газар Хонконг болон Макаогийн кино үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын бизнесийн журмыг хэрэгжүүлж эхэлжээ. Уг журамд зааснаар Хонконг, Макаогийн мэргэшсэн хөрөнгө оруулагчид эх газрын Хятадад кино үйлдвэрлэлийн компани байгуулан уран сайхны кино, хүүхэлдэйн кино, баримтат кино зэрэг олон төрлийн кино контент бүтээх боломжтой болж байна. АНУ-ын дараа орох дэлхийн хоёр дахь том кино зах зээл болох Хятад улсын эдийн засгийн хөгжил удааширч, уран сайхны киноны тоо буурсан зэргээс шалтгаалж, өнгөрсөн онд кино театрын орлого нь өмнөх оныхоос 22.6 хувиар буурчээ. Тус улсад кино үйлдвэрлэлийн орлого нь дотоодын эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн нэг юм. Мөн төв засгийн газраас АНУ-Хятадын худалдааны дайны үед дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх зорилгоор энэ оныг “Хятад киноны жил" болгон зарлаж, чөлөөлөлт, хөнгөлөлт үзүүлэх замаар кино урлагийг дэмжих кампанит ажил явуулж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.