Гүйлтийн цаначид 2026 оны Өвлийн Олимпод оролцох болзлоо хангажээ
Чихэнд чимэгтэй
2025-05-30
Италийн Милан болон Кортина-д Ампеццо хотуудад болох 2026 оны өвлийн Олимпод манай улсаас гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах, О.Золбаяр, Т.Ариунболд, шорт трэйкийн тамирчин Б.Гэрэлтуяа нар оролцохоор бэлтгэж байна. Тэд ирэх оны хоёрдугаар сарын 22-ныг хүртэл Олон улсын Олимпын хорооны эв санааны нэгдлээс олгодог тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй юм. Тус тэтгэлэг нь цөөн тооны тамирчдыг Олимпын эрхээ авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор урт хугацаанд олгодог учиртай. Тэгвэл манай тамирчдаас хоёр гүйлтийн цаначин өвлийн Олимпод оролцох болзлоо хангажээ. Манай тэшүүрийн тамирчид ирэх сараас Өмнөд Солонгост хамтарсан бэлтгэлд хамрагдаж, улмаар 10 дугаар сард болох Дэлхийн цомын цуврал тэмцээнд Олимпын эрхийн төлөө өрсөлдөнө. Харин эрхээ аль хэдийн өвөртлөөд буй цанын хоёр тамирчин Тайланд улсад долдугаар сард болох FIS оноо олгох роликтой цанын тэмцээнд оролцох юм. Цанын холбооноос дахин хоёр тамирчин оролцуулахаар судалж байгаа бөгөөд уулын цанын төрөлд дэмжлэг үзүүлсэн тохиолдолд мөн Олимпын эрхээ авах боломжтой гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.