images

Япон дахь монгол ээжүүд "Алдарт эх"-ийн одонгоо авлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-30


   Монгол улсаас Япон улсад ажиллаж амьдарч буй 9 эмэгтэй “Алдарт эх" хоёрдугаар зэргийн одонгоор энгэрээ мялаалаа. Тэдэнд "Алдарт эх"-ийн одон гардуулах зарлигийг Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх тавдугаар сарын 12-ны өдөр гаргаж, Япон улсад суугаа элчин сайд Б.Баярсайхан өчигдөр гардуулан өгсөн байна. Энэ жил хоёрдугаар зэргийн одонгоор Д.Сайнхүү, П.Цэнгэлмаа, Ж.Оюун-Эрдэнэ, Б.Хосбаяр, Ц.Оюунболор, Т.Сарангоо, Ч.Төмөртогоо нар шагнагджээ. Харин өнгөрсөн жил Япон улсад оршин суугаа зургаан монгол ээж одонгоо гардаж авч байв. Сонирхуулахад, Япон улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийн тоо 2024 оны байдлаар 20416 байгаагийн 4795 нь хүүхэд аж. Үүний 1226 нь 0-4 насны хүүхдүүд байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.