Чехэд монгол хэл, соёлын сургууль дахин нэг нээгдлээ
Чихэнд чимэгтэй
2025-06-03
Чехийн Пардубице хотноо өнгөрсөн сарын 31-ний өдөр монгол хэл, өв соёлын “MonweekSchool” төв үүд хаалгаа нээлээ. Нээлтэд Монголын Элчин сайд Д.Гансүх оролцож ном, сурах бичиг, монгол үндэсний тоглоом наадгайг сургуульд гардуулан өгчээ. Төвийн багш, ажилтнууд цаашид монгол хэл, соёл, түүх, зан заншилтай холбоотой хичээл заахаас гадна үндэсний бөх, бүжиг, шатрын сургалт хичээллүүлэх ажээ. Дашрамд дурдахад, ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсад хийсэн айлчлалынхаа үеэр монгол хэл, соёлын сургуультай болохыг сайшааж, энэ чиглэлээр ажиллахыг Монголын ЭСЯ-анд даалгаж байжээ. Энэ оны гуравдугаар сарын байдлаар Чех улсад манай улсын 14 мянган иргэн албан ёсны бүртгэлтэй амьдарч байна. Үүнээс дунд сургуульд 203, бага сургуульд 1217, цэцэрлэгт 465 хүүхэд сурч байгаа аж. Пардубице хотод монголчуудын хамгийн олноор ажилладаг “Foxconn” үйлдвэр байдаг билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.