Г.Амартүвшин, Э.Хүслэн нар шатрын дэлхийн цомд өрсөлдөнө
Чихэнд чимэгтэй
2025-06-04
2025 оны шатрын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Монголоос Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Амартүвшин, Э.Хүслэн нар оролцохоор шалгарлаа. Монголын шатрын холбооны төв байранд энэ сарын 2-4-ний өдрүүдэд болсон дотоодын сонгон шалгаруулах тэмцээнд 2024 оны Будапештийн дэлхийн шатрын 45 дугаар олимпиадад оролцсон таван эрэгтэй, гурван эмэгтэй шатарчин тойргийн системээр тоглож, ийнхүү эрэгтэй, эмэгтэй хоёр шатарчин дэлхийн цомын тэмцээнд өрсөлдөх эрхийг хүртээд байна. Тухайлбал, эмэгтэйчүүдийн ангилалд Э.Хүслэн их мастер Б.Мөнгөнтуулыг хожсоноор анх удаа дэлхийн цомыг зорих эрхийг өвөртөлж буй бол Г.Амартүвшингийн хоёр дахь удаагийн тэмцээн ажээ. Дэлхийн цомын тэмцээн ирэх 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 27-ныг хүртэл Энэтхэгийн Шинэ Дели хотноо явагдана.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.