images

Монголын 14 офицер Японд цэргийн бааз байгуулахад суралцаж байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-05


   Монгол улсын Зэвсэгт хүчний инженерийн цэргийн 14 офицер, ахлагч Японы Өөрийгөө хамгаалах хуурай замын цэргийн инженерийн сургуульд сургалтад хамрагдаж байна. Манай цэргүүд НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагааны цэргийн бааз байгуулахад шаардлагатай хөрсний үндэс, бетоны ажил болон барилгын зураг төсөл, хэмжилт зэрэгт суралцаж, япон цэргүүдийн дадлага ажилтай танилцжээ. Ингэхдээ Японы Уцуномия хотод байх энхийг дэмжих ажиллагааны түр цэргийн баазын хийц, технологитой, Чиба мужид Японы барилга, зам салбарт ашиглагдаж байгаа шинэ технологитой танилцсан байна. Энэ хамтарсан сургууль нь “Зам-2025” сургалт, дадлагын нэгдүгээр шат бөгөөд зургаадугаар сарын 28-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Гэрэл зургийг: ЗХЖШТ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.