images

АНУ: Хүнд гэмт хэргээр 300 гаруй жилийн ял авсан хоригдол эр цагааджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-06


   АНУ-д бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 378 жилийн хорих ял авч, 16 жил ял эдэлсэн 50 гаруй насны эрэгтэйг гэм буруугүй гэж үзэн цагаатгасан байна. Хохирогч гэж мэдүүлсэн түүний ​​өргөмөл охин зохиомол нотлох баримт бүрдүүлсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзжээ. Тодруулбал эдүгээ 58 настай Ажай Дэв нь 1998 онд Балба улсаас Сапна Дэв гэх охиноо үрчилж авсан бөгөөд эгэл жирийн сайхан амьдарч байхдаа охиноо хүчирхийлсэн гэх хэргээр ял сонсч, 2009 оноос хойш шоронд хоригдсон байна. Гэвч саяхан уг хэргийг дахин хянан хэлэлцээд түүнийг гэм буруугүй гэж үзэн цагаатгасан байна. Шүүхээс өөрийгөө хохирогч гэж мэдүүлсэн охин тухайн үед найз залуугаасаа салсан уурандаа аавыгаа буруутгаж худал мэдүүлэг өгсөн нь олон баримтаар нотлогджээ. Гол нотлох баримт нь утасны ярианы бичлэг байсан аж. Улмаар Сапна эцэгтэйгээ бэлгийн харьцаанд орсны улмаас жирэмсэн болж, гурван удаа үр хөндүүлсэн гэж мэдүүлсэн нь ч худал байсан байна. Цагаадсан тухай мэдээ сонссон Ажай Дэв “Хийгээгүй хэргийнхээ төлөө ял эдэлж шоронд хоригдох үнэхээр галзуурмаар байсан. Үнэн ялсанд туйлаас баяртай байна. Одоо би нүүр бардам гэртээ харина” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.