images

ЕСБХБ: Монголын томоохон төслүүдэд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-07-08


   2007 оноос хойш манай улсын Засгийн газар болон хувийн хэвшлийн 151 төсөлд нийт 2.5 тэрбум ам.долларыг зээл болон хөрөнгө оруулалтын хэлбэрээр олгоод байгаа Европын Сэргээн босголт, хөгжлийн банк цаашид ч хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ гэдгээ манай талд илэрхийлжээ. Тодруулбал, тус банкны Төв Ази, Монгол улсыг хариуцсан захирал Хусейн Өзхан тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал хүлээн авч уулзахад ЕСБХБ-аас томоохон төслүүдэд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээ онцлон тэмдэглэсэн байна. Өнгөрсөн хугацаанд ЕСБХБ-аас олгосон нийт санхүүжилтийн 93 хувь нь хувийн хэвшилд чиглэсэн бөгөөд энэ хэрээр манай улсад эдийн засгийн өсөлт, ажлын байр бий болгоход хувь нэмрээ оруулж байгаа билээ. Тэгвэл Х.Өзхан уулзалтын үеэр “Цаашид сэргээгдэх эрчим хүч, бизнесийн хөрөнгө оруулалт, гадаад худалдаа, экспорт, төр, хувийн хэвшлийн түншлэл, шинжлэх ухаан, технологи, инновацыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой” хэмээн сайд Н.Учралд мэдэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.