Айлчлалын олз: Германд 1000 оюутан сургана
Чихэнд чимэгтэй
2022-10-20
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Германд хийсэн айлчлалын нэг томоохон үр дүн нь Монголын 1000 оюутныг тус улсад сургахаар болсон явдал байв. Эрчим хүч, тээвэр, ложистик, уул уурхай, мэдээллийн технологи, хот төлөвлөлт, хөдөө аж ахуй, ой мод зэрэг мэргэжлээр ийм тооны оюутныг үе шаттайгаар сургах ажлыг зохион байгуулахаар хоёр тал тохиролцжээ. Талууд үүнээс гадна газрын ховор элементийг хагас боловсруулах хамтарсан үйлдвэрийн судалгааны ажлыг хамтран эхлүүлэх, иргэд харилцан зорчих визийн хөнгөлөлт үзүүлэх, шууд нислэгийн тоог нэмэгдүүлэх, монгол судлал болон соёлын хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, цахилгаан машин үйлдвэрлэх зэс болон өнгөт металлын үйлдвэрлэлээр хамтран ажиллах боломжийг судлахаар санал нэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.