images

Нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгджээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-10-20


     Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний 9 сарын байдлаар нийгмийн даатгалын сангийн орлого 2541.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 34.6 хувиар нэмэгдсэн талаар мэдээлэв. Орлого нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн орлого, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлжээ. Гэвч энэ хэмжээгээр зарлага нь нэмэгдэж 2512.7 тэрбум болсон аж. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зарлага 31.6 хувиар нэмэгдсэн байна. Үүнд, тэтгэврийн даатгалын сангийн зарлага, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага нэмэгдсэн нь нөлөөлжээ. Мөн УИХ-аас баталсан Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хууль нөлөөлжээ. Хуулийн дагуу энэ оны 5-8 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө төлсөн 1.1 сая даатгуулагчийн 38.1 тэрбум төгрөгийг буцаан олгосон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.