Монгол улсад гадаадын 5700 иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна
Чихэнд чимэгтэй
2023-04-17
Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаад иргэдийн тоо өнгөрсөн оны сүүлээс энэ оны эхний улиралд 45.6 хувиар өсжээ. Ингэснээр 99 орны 5700 орчим иргэн Монгол улсад хөдөлмөрийн гэрээгээр болон сайн дурын ажил хөдөлмөр эрхэлж байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тэдний 43 хувь нь БНХАУ, 8.9 хувь нь БНСУ, 8.9 хувь нь Вьетнам, 6.4 хувь нь ОХУ-ын иргэд байгаа бөгөөд 16.6 хувь нь 35-39 насныхан байгаа ажээ. Мөн тэд уул уурхай, боловсрол, худалдаа, автомашин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт түлхүү ажиллаж байгаа гэнэ. Салбарын хувьд уул уурхайн салбарт ажиллагсад буурсан бол боловсролын салбарт ажиллагсдын тоо өсөж, бөөний болон жижиглэнгийн худалдаа, автомашин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт ажиллагсад нэмэгдсэн байна. Харин энэ оны эхний улиралд Монгол улсаас БНСУ руу 188 хүн, Япон улс руу 28 хүн хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхлэхээр явсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.